МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
АРАВДУГААР БҮЛЭГ
САНАЛ ХУРААЛТ БОЛОН СОНГУУЛИЙГ ХҮЧИНГҮЙД ТООЦОХ, ДАХИН САНАЛ ХУРААХ, ДАХИН СОНГУУЛЬ ЯВУУЛАХ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙГ НӨХӨН СОНГОХ
50 дугаар зүйл. Хэсэгт явуулсан санал хураалтыг хүчингүйд тооцох, дахин санал хураах

50.1.Тойргийн хороо дор дурдсан тохиолдолд хэсэгт явуулсан санал хураалтыг хүчингүйд тооцно:

50.1.1.байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаангүй байхад урьд нь зарласнаас өөр байранд, түүнчлэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авснаас бусад тохиолдолд санал хураахаар зарласнаас өөр өдөр санал авсан

50.1.2.санал авсан саналын хайрцгийг алдсан, үрэгдүүлсэн, эсхүл хуульд заасан цагаас өмнө түүнийг нээсэн

50.1.3.сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн буюу сонгогчид хүч хэрэглэн дарамт үзүүлсэн аливаа үйлдэл нь сонгогчийн санал, санал хураалтын дүнг гажуудуулахад хүргэсэн.

50.2.Тойргийн хороо хэсэгт явуулсан санал хураалтыг хүчингүйд тооцвол энэ тухай шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор дахин санал хураалт явуулна.

50.3.Дахин санал хураалт явуулах шийдвэрийг тойргийн хороо гаргах бөгөөд уг шийдвэрт санал авах байр, өдрийг заах ба түүнийг ажлын өдөр явуулж болно.

50.4.Санал хураалтыг хэсгийн хэмжээгээр хүчингүйд тооцсон бол тухайн хэсгийн нийт сонгогч, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар хураасан саналыг хүчингүйд тооцсон бол уг саналын хайрцагт саналаа өгсөн сонгогчдыг дахин санал хураалтад оролцуулна.

50.5.Дахин санал хураах ажиллагааг дуустал сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно.

50.6.Энэ хуулийн 50.5-д заасныг зөрчсөн ухуулагч, шадар туслагч, дэмжигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нам, эвсэл, бусад байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

Print