МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
АРАВДУГААР БҮЛЭГ
САНАЛ ХУРААЛТ БОЛОН СОНГУУЛИЙГ ХҮЧИНГҮЙД ТООЦОХ, ДАХИН САНАЛ ХУРААХ, ДАХИН СОНГУУЛЬ ЯВУУЛАХ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙГ НӨХӨН СОНГОХ
51 дүгээр зүйл. Тойрогт явуулсан сонгуулийг хүчингүйд тооцох, дахин сонгууль явуулах

51.1.Сонгуулийн ерөнхий хороо дор дурдсан тохиолдолд тойрогт явуулсан сонгуулийг хүчингүйд тооцно:

51.1.1.тойрогт нэр дэвшигчдийн хэн нь ч санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал аваагүй;

51.1.2.тойргийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн 50-аас дээш хувь нь санал хураалтад оролцоогүй;

51.1.3.энэ хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу явуулсан дахин санал хураалт хүчингүй болсон бөгөөд тэр нь тойргийн сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр байвал.

51.2.Энэ хуулийн 51.1-д заасны дагуу тойрогт явуулсан сонгуулийг хүчингүйд тооцсон тохиолдолд тухайн тойрогт дахин сонгууль явуулах шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргана.

51.3.Энэ хуулийн 51.1.1-д заасны дагуу тойрогт явуулсан сонгуулийг хүчингүйд тооцож, дахин сонгууль явуулах тохиолдолд сонгогч зөвхөн тойрогт нэр дэвшигчийн төлөө санал өгнө.

51.4.Дахин сонгуулийг тухайн тойрогт сонгуулийг хүчингүйд тооцсон шийдвэр гарснаас хойш 30 хоногийн хугацаанд явуулна.

51.5.Шаардлагатай бол тойргийн болон хэсгийн хороог шинэчлэн байгуулах, түүнчлэн Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх зэрэг дахин сонгуулийг зохион байгуулах ажилд энэ хуулийн 52 дугаар зүйлийн холбогдох заалтыг баримтална.

Print