МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИГЧИД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА, ГОМДОЛ, МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ХАРЬЯАЛАЛ, ЖУРАМ
55 дугаар зүйл. Хэсгийн хороо гомдол, маргааныг хүлээн авах, холбогдох арга хэмжээ авах

55.1.Хэсгийн хороо дараах гомдол, маргааныг хүлээн авч шийдвэрлэнэ:

55.1.1.энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан сонгогчийг нэрийн жагсаалтад бүртгээгүй буюу буруу бүртгэсэн тухай гомдол;

55.1.2.ажиглагч энэ хуулийн 44.6-д заасан зөрчил гаргасан тухай гомдол.

55.2.Хэсгийн хороо энэ хуулийн 55.1.1-д заасан гомдлыг улсын бүртгэлийн холбогдох байгууллагад ажлын хоёр өдрийн дотор мэдэгдэх, энэ хуулийн 55.1.2-т заасан гомдлыг ажлын хоёр өдрийн дотор, санал авах өдрийн өмнөх өдөр гомдол гаргасан бол тухайн өдөрт нь багтаан шийдвэрлэж, илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээг бүрэн эрхийнхээ хүрээнд авна.

Print