МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИГЧИД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА, ГОМДОЛ, МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ХАРЬЯАЛАЛ, ЖУРАМ
56 дугаар зүйл. Тойргийн хорооны хянан шийдвэрлэх гомдол, маргаан

56.1.Тойргийн хороо дараах гомдол, маргааныг хянан шийдвэрлэнэ:

56.1.1.энэ хуулийн 55.1-д заасан гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн хэсгийн хорооны шийдвэрийн талаар гаргасан гомдол;

56.1.2.энэ хуульд заасан үндэслэлээр нэр дэвшигчийг бүртгэсэн болон бүртгэхээс татгалзсан асуудлаар гаргасан гомдол, маргаан;

56.1.3.энэ хуулийн 35.18, 35.22-т заасан үйлдэл, үйл ажиллагаа явуулсан тухай мэдээлэл, гомдол;
56.1.4.энэ хуулийн 39.7, 39.8-д заасныг зөрчсөн тухай мэдээлэл, гомдол;

56.1.5.тойрогт нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах асуудлаар гаргасан гомдол, маргаан;

56.1.6.хэсэгт явуулсан санал хураалтын дүнг тойргийн хороо хүлээн авснаас хойш түүнтэй холбогдуулан гаргасан гомдол, маргаан.

56.2.Тойргийн хороо энэ хуулийн 56.1.1-56.1.5-д заасан гомдол, маргааныг гурван хоногийн дотор, энэ хуулийн 56.1.6-д заасан гомдол, маргааныг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ.

Print