МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИГЧИД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА, ГОМДОЛ, МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ХАРЬЯАЛАЛ, ЖУРАМ
57 дугаар зүйл. Сонгуулийн ерөнхий хорооны хянан шийдвэрлэх гомдол, маргаан

57.1.Сонгуулийн ерөнхий хороо дараах гомдол, маргааныг хянан шийдвэрлэнэ:

57.1.1.нам, эвслийг бүртгэсэн, түүнчлэн бүртгэхээс татгалзсантай холбогдуулан гаргасан гомдол;

57.1.2.санал хураалтын дүнг гаргасан тойргийн хорооны шийдвэр хууль зөрчсөн тухай гомдол, маргаан;

57.1.3.энэ хуульд заасан үндэслэлээр нэр дэвшигчийг бүртгэсэн болон бүртгэхээс татгалзсан асуудлаар гаргасан гомдол, маргаан;

57.1.4.нам, эвслийн тойрогт нэр дэвшигчдээс бусад нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах асуудлаар гаргасан гомдол, маргаан;

57.1.5.энэ хуулийн 56.1-д заасан гомдол, маргааныг хянан шийдвэрлэсэн тойргийн хорооны шийдвэрийн талаар гаргасан гомдол;

57.1.6.Сонгуулийн ерөнхий хорооны эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэртэй холбогдох гомдол, маргаан.

57.2.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 57.1.1-57.1.4-т заасан гомдол, маргааныг нэн даруй, гэхдээ хүлээн авснаас хойш гурав хоногийн дотор, энэ хуулийн 57.1.5, 57.1.6-д заасан гомдол, маргааныг нэн даруй, гэхдээ хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор тус тус хянан шийдвэрлэнэ.

57.3.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 57.1-д заасан асуудлаар шийдвэр гаргана.

57.4.Сонгуулийн ерөнхий хороо шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 57.1-д заасан гомдол, маргааныг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд доод шатны сонгуулийн хорооны шийдвэрийг түдгэлзүүлэх эрхтэй.

Print