МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ
БУСАД АСУУДАЛ
59 дүгээр зүйл. Сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулах

59.1.Сонгуулийн үйл ажиллагааны явцад сонгуулийн хороодын ажлыг хөнгөвчилж автоматжуулах, сонгогчдын нэрийн жагсаалтыг хянан нягтлах, сонгуулийн явцын мэдээллийг үнэн зөв, шуурхай гаргах, санал тоолох ажиллагаанд хүний хүчин зүйлсийн сөрөг нөлөөллийг арилгах, ажиглагчид ил тод болгох зорилгоор сонгуулийн тодорхой үе шатны ажиллагаанд холбоо, мэдээллийн техник, технологийг ашиглах асуудлыг тусгай хуулиар зохицуулна.

59.2.Сонгуулийн ерөнхий хороо санал тоолох, дүнг гаргах ажиллагаанд ашиглах холбоо, мэдээллийн техник, технологийн шийдлийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулж зөвшилцөнө.

59.3.Сонгуулийн үйл ажиллагаанд холбоо, мэдээллийн техник, технологи ашиглахтай холбогдох зардлыг Сонгуулийн ерөнхий хорооны өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал ээлжит сонгуулийн өмнөх жилийн улсын төсөвт тусган батална.

Print