МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ДОЛООДУГААР БҮЛЭГ
СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨР, СУРТАЛЧИЛГАА
36 дугаар зүйл. Сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх

36.1.Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглааныг энэ хуулийн 35.1, 35.3-т заасан хугацааны дотор хийнэ.

36.2.Тухайн шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга нь нам, эвсэл, нэр дэвшигчид уулзалт, хурал, цуглаан зохион байгуулахад нь дэмжлэг үзүүлж, тэгш хандах үүрэгтэй.

36.3.Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь энэ хуулийн 36.1-д заасан арга хэмжээнд зориулж соёлын төв, биеийн тамирын болон хурлын танхимыг төлбөргүйгээр ашиглуулна.

36.4.Энэ хуулийн 36.1-д заасныг зөрчсөн нам, эвслийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нэр дэвшигчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 36.2-т заасныг зөрчсөн Засаг даргыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 36.3-т заасныг зөрчсөн хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

Print