МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
НАЙМДУГААР БҮЛЭГ
СОНГУУЛИЙН ЗАРДАЛ
37 дугаар зүйл. Сонгуулийн зардал

37.1.Сонгуулийн ерөнхий хороо тойрогт нэг нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тухайн тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, хүн амын тоо зэргийг харгалзан тойрог тус бүрээр, түүнчлэн нам, эвслээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг сонгуулийн жилийн хоёрдугаар сарын нэгний дотор тус тус тогтооно.

37.2.Энэ хуулийн 37.1-д заасан сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээнд багтаан нам, эвслийн сонгуулийн зардлыг тухайн нам, эвсэл нь, нам, эвслээс нэр дэвшигчийн сонгуулийн зардлыг тухайн нам, эвсэл болон нэр дэвшигч тус тус хариуцах бөгөөд бие даан нэр дэвшигч сонгуулийн зардлаа өөрөө хариуцна.

37.3.Энэ хуулийн 37.1-д заасан сонгуулийн зардлын дээд хэмжээг хэтрүүлсэн нам, эвслийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нэр дэвшигчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

Print