МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
НАЙМДУГААР БҮЛЭГ
СОНГУУЛИЙН ЗАРДАЛ
39 дүгээр зүйл. Сонгуулийн хандив

39.1.Нам, эвсэл, нэр дэвшигчид өгөх хандивын дээд хэмжээ хувь хүнээс нэг сая төгрөг хүртэл, хуулийн этгээдээс гурван сая төгрөг хүртэл байж болно.

39.2.Энэ хуулийн 39.1-д заасан хандивын хэмжээг энэ хуулийн 38.1, 38.2-т заасан дансанд төвлөрүүлсэн хөрөнгийн нийлбэрээр тооцно.

39.3.Хуулийн этгээдээс хандив өгөх тухай шийдвэрийг түүний эрх бүхий байгууллага гаргана.

39.4.Мөнгөн хандивыг зөвхөн энэ хуулийн 38.1, 38.2-т заасан дансаар дамжуулж өгнө.

39.5.Хандивыг мөнгөн бус хэлбэрээр өгвөл түүнийг мөнгөн хэлбэрт шилжүүлэн үнэлж, энэ хуулийн 39.1-д заасан хандивын дүнд оруулан тооцно.

39.6.Нам, эвсэл, бие даан нэр дэвшигч нь сонгуулийн хандивын хэмжээ, хэлбэрийг сонгуулийн зардлын тайланд тусгана.

39.7.Дараах этгээдээс хандив авахыг хориглоно:

39.7.1.гадаад улс буюу гадаадын байгууллага /хамтарсан байгууллагын гадаадын оролцогч/

39.7.2.олон улсын байгууллага
39.7.3.төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага;
39.7.4.гадаад улсын иргэн
39.7.5.харьяалалгүй хүн
39.7.6.сонгууль товлон зарласан өдөр арван найман нас хүрээгүй Монгол Улсын иргэн;

39.7.7.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд

39.7.8.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон албан татварын өр төлбөртэй, дампуурсан, банкны хугацаа хэтэрсэн зээлийн өртэй хуулийн этгээд;

39.7.9.Yйлдвэрчний эвлэл, шашны болон бусад төрийн бус байгууллага;

39.7.10.байгуулагдаад нэг жил болоогүй хуулийн этгээд.

39.8.Сонгууль зохион байгуулах хугацаанд гадаад, дотоодын тусламжийн эд хөрөнгийг иргэдэд тараах, худалдан борлуулж сонгуульд зарцуулахыг хориглоно.

39.9.Сонгуулийн жил зөвхөн сонгуулийн үйл ажиллагаанд зориулж хандив өгөх бөгөөд энэ тохиолдолд Улс төрийн намын тухай хуулийн 18.3-т заасан хандивыг нам, эвсэлд давхардуулан өгөхийг хориглоно.

39.10.Энэ хуулийн 39.1, 39.3, 39.4, 39.9-д заасныг зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 39.6-39.8-д заасныг зөрчсөн нам, эвслийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 39.6-д заасныг зөрчсөн бие даан нэр дэвшигчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 39.7.3, 39.7.7-39.7.10-т заасныг зөрчсөн хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 39.8-д заасныг зөрчсөн нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

39.11.Энэ хуулийн 39.1-д заасан хэмжээнээс илүү гарсан, түүнчлэн энэ хуулийн 39.7-д заасан этгээдээс авсан хандивыг хурааж, улсын орлого болгоно.

39.12.Энэ хуулийн 39.7-д заасан этгээдээс хандив авч зарцуулсан нь нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэл болно.

Print