МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ |
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ САНАЛ АВАХ, СОНГУУЛИЙН ДҮН ГАРГАХ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙГ БҮРТГЭХ |
47 дугаар зүйл. Санал болон саналын хуудсыг хүчингүйд тооцох
47.1.Дор дурдсан саналыг хүчингүйд тооцно:
47.1.1.энэ хуулийн 46.3.5, 46.3.6-д заасан санал;
47.1.2.тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө өгсөн санал;
47.1.3.нэгээс илүү нам, эвслийн төлөө өгсөн санал.
47.2.Дор дурдсан тохиолдолд саналын хуудсыг хүчингүйд тооцно:
47.2.1.баталсан загвар, шаардлагыг хангаагүй саналын хуудсаар санал өгсөн;
47.2.2.сонгогчоос саналаа хэрхэн тэмдэглэх талаарх саналын хуудас дахь зааварт зааснаас өөр тэмдэглэл хийсэн.
|
|