МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ
70 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

70.1.Энэ хуулийн 6.2-6.4, 6.6, 25.10, 42.7, 57.5, 60.3, 62.3, 62.4-т заасныг тус тус зөрчсөн нь тухайн шатны Засаг даргыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу огцруулах үндэслэл болно.

70.2.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 14.1.1, 14.1.3-14.1.8, 14.1.14-т заасан төсвийн ерөнхийлөн захирагч нь энэ хуулийн 6.2-6.4, 6.6, 25.10, 42.1, 42.7-д заасныг тус тус зөрчсөн нь томилсон эрх бүхий этгээд тухайн албан тушаалтныг албан тушаалаас нь огцруулах үндэслэл болно.

70.3.Энэ хуулийн 6 дугаар зүйл, 24.4-т заасныг зөрчсөн тохиолдолд эрх бүхий этгээд буруутай албан тушаалтанд төрийн албанд 10 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулна.

70.4.Төсвийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, эсхүл санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч дараах шийтгэл ногдуулна:

70.4.1.энэ хуулийн 8.3-8.10-т заасан тооцоо, санал, төсвийн төсөл, мэдээ, тайланг тогтоосон хугацаанд нь хүргүүлээгүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

70.4.2.энэ хуулийн 14.2.7, 14.2.8, 16.5.7-д заасан бүрэн эрхээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй буруутай албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

70.4.3.энэ хуулийн 20.3-т заасныг зөрчсөн буруутай албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

70.4.4.энэ хуулийн 22.5-д заасныг зөрчсөн буруутай албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

70.4.5.энэ хуулийн 25.2-25.8, 25.12, 28.6, 29.6-д заасныг зөрчсөн бол буруутай албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

70.4.6.энэ хуулийн 30.3, 39.4, 41.2, 42.2, 43 дугаар зүйл, 49.3, 50.1, 50.2, 51.2, 65.1.6, 66.1.5-д заасныг зөрчсөн албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

70.4.7.энэ хуулийн 35.3-т заасан журмыг зөрчин, зөвшөөрөлгүйгээр банкинд данс нээлгэсэн төсвийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан, энэ хуулийн 35.4-т заасныг зөрчиж төсвийн байгууллагад данс нээсэн буруутай этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох;

70.4.8.энэ хуулийн 36.5-д заасан журмыг зөрчин, төсвийн байгууллагад уг албатай давхардсан чиг үүрэг хэрэгжүүлэх орон тоо бий болгосон бол буруутай албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

70.4.9.төсвийн байгууллагын урамшууллыг захиран зарцуулах талаар энэ хуулийн 46.3, 46.4-т заасныг зөрчсөн албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

70.4.10.энэ хуулийн 55 дугаар зүйлд заасан сонгуулийн өмнөх макро эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын тайланг хугацаанд нь гаргаж, мэдээлээгүй бол буруутай албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

70.4.11.энэ хуульд заасан нийтэд мэдээлэх үүргээ биелүүлээгүй албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрвөөс зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.

70.5.Зөрчлийн хэлбэр, хүлээлгэх хариуцлагаас үл хамааран энэ хуулийг зөрчсөний улмаас төрд хохирол учруулсан буруутай этгээд уг хохирлыг төлж барагдуулна.

70.6.Энэ хуулийн 70.4.2, 70.4.4, 70.4.10-д заасан шийтгэлийг шүүгч, 70.4.1, 70.4.3, 70.4.5-70.4.9, 70.4.11-д заасан шийтгэлийг санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч тус тус ногдуулна.

Print