МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ТӨСВИЙН БҮТЭЦ
23 дугаар зүйл. Төсвийн орлого

23.1.Төсвийн орлого нь татварын орлого, татварын бус орлогоос бүрдэнэ.

23.2.Татварын орлого нь Татварын ерөнхий хуулиар тогтоосон албан татвар, төлбөр, хураамжаас бүрдэнэ.

23.3.Татварын бус орлого нь төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн болон орон нутгийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг, төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр, төрийн болон орон нутгийн өмчийг хувьчилсан, худалдсан, түрээслэсний орлого, торгуулийн орлого, төсвийн байгууллагын туслах үйл ажиллагааны орлого, гадаад улс, олон улсын байгууллагаас авсан зээл, тусламж болон хууль тогтоомжийн дагуу төсөвт төвлөрүүлэх бусад орлогоос бүрдэнэ.

23.4.Улсын төсвийн татварын орлого дараах орлогоос бүрдэнэ:

23.4.1.аж ахуйн нэгжийн орлогын албан татвар;

23.4.2.нэмэгдсэн өртгийн албан татвар;

23.4.3.онцгой албан татвар;

23.4.4.гаалийн албан татвар;

23.4.5.авто бензин, дизелийн түлшний албан татвар;

23.4.6.ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр;

23.4.7.ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр;

23.4.8.агаарын бохирдлын төлбөр;

23.4.9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 11.2-т заасан улсын тэмдэгтийн хураамж.

23.5.Улсын төсвийн татварын бус орлого дараах орлогоос бүрдэнэ:

23.5.1.төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.1-д зааснаас бусад төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг;

23.5.2.төрийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр болон борлуулсны орлого;

23.5.3.хууль тогтоомжийн дагуу улсын төсөвт төвлөрүүлэх бусад орлого.

23.6.Аймаг, нийслэлийн төсвийн татварын орлого дараах орлогоос бүрдэнэ:

23.6.1.нийслэл хотын албан татвар;

23.6.2.газрын төлбөр;

23.6.3.үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар;

23.6.4.автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар.

23.6.5.үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан усны төлбөр;

23.6.6.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8.1.1-д заасан орлогод ногдох албан татвар

23.6.7.өв залгамжлал, бэлэглэлийн албан татвар;

23.6.8.энэ хуулийн 23.4.9-д зааснаас бусад улсын тэмдэгтийн хураамж.

23.7.Аймаг, нийслэлийн төсвийн татварын бус орлого дараах орлогоос бүрдэнэ:

23.7.1.орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн орон нутгийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг;

23.7.2.орон нутгийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр болон борлуулсны орлого, хүү, торгуулийн орлого;

23.7.3.хууль тогтоомжийн дагуу аймаг, нийслэлийн төсөвт төвлөрүүлэх бусад орлого.

23.8.Сум, дүүргийн төсвийн татварын орлого дараах орлогоос бүрдэнэ:

23.8.1.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8.1.1-д заасан орлогод ногдох албан татвараас бусад хувь хүний орлогын албан татвар;

23.8.2.бууны албан татвар;

23.8.3.энэ хуулийн 23.4.9-д зааснаас бусад улсын тэмдэгтийн хураамж;

23.8.4.агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамж;

23.8.5.ашигт малтмалаас бусад байгалийн баялаг ашиглахад олгох эрхийн зөвшөөрлийн хураамж;

23.8.6.байгалийн ургамал ашигласны төлбөр;

23.8.7.ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр;

23.8.8.түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр;

23.8.9.хүн амын унд, ахуйн хэрэгцээний зориулалтаар ус, рашаан ашигласны төлбөр;

23.8.10.орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч хувь хүний орлогын албан татвар;

23.8.11.нохойны албан татвар.

23.9.Сум, дүүргийн төсвийн татварын бус орлого дараах орлогоос бүрдэнэ:

23.9.1.орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн орон нутгийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг;

23.9.2.орон нутгийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр болон борлуулсны орлого, хүү, торгуулийн орлого;

23.9.3.хууль тогтоомжийн дагуу сум, дүүргийн төсөвт орох бусад орлого.

23.10.Энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан тусламжийн орлого нь төсвийн орлогын бүрэлдэхүүн хэсэг байна.

23.11.Газар, байгалийн баялгийн нөөцийг хуульд заасан хэлбэрээр эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбогдон бий болох орлого нь төсвийн орлого байна.

Print