МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ТАВДУГААР БҮЛЭГ
ТӨСВИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ, ӨРГӨН МЭДҮҮЛЭХ, БАТЛАХ
30 дугаар зүйл. Төр ба хувийн хэвшлийн түншлэл

30.1.Төр ба хувийн хэвшлийн түншлэлийн дараах хэлбэр байна:

30.1.1.төрийн үйлчилгээг хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлэх;
30.1.2.концессын гэрээгээр гүйцэтгүүлэх.

30.2.Төр ба хувийн хэвшлийн түншлэлийг дараах тохиолдолд хэрэгжүүлнэ:

30.2.1.хувийн хэвшлийн эзэмшиж байгаа техник, технологи, үр ашигтай
удирдлагын арга барилыг төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх;

30.2.2.хувийн хэвшил дангаараа хэрэгжүүлэх боломжгүй, төрийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх;

30.2.3.төсөл, арга хэмжээ нь эдийн засгийн хувьд үр ашигтай нь техник, эдийн засгийн үндэслэлээр нотлогдсон байх.

30.3.Төсвийн санхүүжилтийн дутагдлыг нөхөх, төсвөөс төлөх төлбөрийг хойшлуулах зорилгоор төр ба хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэхийг хориглоно.

30.4.Концессын гэрээгээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ нь төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна.

30.5.Концессын гэрээтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Print