МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ТАВДУГААР БҮЛЭГ
ТӨСВИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ, ӨРГӨН МЭДҮҮЛЭХ, БАТЛАХ
33 дугаар зүйл. Улсын Их Хурал төсөв батлах

33.1.Улсын Их Хурал Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангасан улсын төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв болон Хүний хөгжил сангийн төсвийг энэ хуулийн 8.4-т заасан цаглабарын дагуу хуульчлан батална.

33.2.Төсөвт дараах зүйлийг тусгаж, батална:

33.2.1.төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяалагдах шатны төсөвтөө тухайн жилд төвлөрүүлэх орлого, харьяалах төсвийн байгууллагын өөрийн орлого;

33.2.2.төсвийн ерөнхийлөн захирагчийн тухайн жилийн төсвийн зарлагын дээд хэмжээ, урсгал болон хөрөнгийн зарлагын дээд хэмжээ, үүнээс тусгай зориулалтын шилжүүлгийн хэмжээ;

33.2.3.төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, Засгийн газрын шинээр үүсгэх өр, гаргах баталгааны дээд хязгаар, мөнгөн гүйлгээтэй холбогдох хязгаарлалт;

33.2.4.бусад шатны төсөвт олгох орлогын шилжүүлэг, санхүүгийн дэмжлэг;

33.2.5.төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлтийг хавсралтаар;

33.2.6.хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг хавсралтаар /нэр, байршил, хүчин чадал, хэрэгжүүлэх хугацаа, төсөвт өртөг, санхүүжүүлэх эх үүсвэр, тухайн төсвийн жилийн санхүүжилтийн дүн/;

33.2.7.концессын гэрээгээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт, тэдгээрт тавигдах тусгай шаардлага, нөхцөлийг хавсралтаар.

Print