МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ТӨСВИЙН ХЭРЭГЖИЛТ, ГҮЙЦЭТГЭЛ
39 дүгээр зүйл. Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ

39.1.Энэ хуулийн 14.1.6, 14.1.8-д заасан төсвийн ерөнхийлөн захирагч нь аймаг, нийслэлийн Засаг даргатай энэ хуулийн 61.1-д заасан чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээг улсын төсөв батлагдсанаас хойш ажлын 14 өдрийн дотор байгуулна.

39.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга сум, дүүргийн Засаг даргатай энэ хуулийн 39.1-д заасан гэрээг сум, дүүргийн түвшинд аймаг, нийслэлийн төсөв батлагдсанаас хойш ажлын 14 өдрийн дотор байгуулна.

39.3.Энэ хуулийн 39.1, 39.2-т заасан гэрээнд дараах нөхцөлийг заавал тусгана:

39.3.1.зарлагын зориулалт;
39.3.2.үйлчилгээний стандартыг хангахад шаардагдах санхүүжилтийг тодорхойлоход ашигласан тоон болон чанарын шалгуур үзүүлэлт;

39.3.3.санхүүгийн болон гүйцэтгэлийн мэдээллийг тайлагнахад тавигдах шаардлага.

39.4.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 61.1-д заасан чиг үүргийг төлөөлөн хэрэгжүүлэхэд дараах шаардлага тавигдана:

39.4.1.тусгай зориулалтын шилжүүлгийг орон нутгийн төсвийн суурь зарлага болон бусад салбарын санхүүжилтэд шилжүүлэхгүй байх;

39.4.2.өр, авлага үүсгэхгүй байх;
39.4.3.үйлчилгээний стандарт, тоо хэмжээ, чанар, хүртээмжийг бууруулахгүй байх.

39.5.Энэ хуулийн 39.1, 39.2-т заасан гэрээний биелэлтийг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч хагас, бүтэн жилээр дүгнэж, дотоод аудит хийнэ.

Print