МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ТӨСВИЙН ХЭРЭГЖИЛТ, ГҮЙЦЭТГЭЛ
43 дугаар зүйл. Төсвийн жил дамжин хэрэгжих арга хэмжээний зохицуулалт

43.1.Тухайн төсвийн жилд ашиглагдаагүй төсвийн дараах үлдэгдлийг төсвийн дараагийн жилд үргэлжлүүлэн зарцуулж болно:

43.1.1.Засгийн газрын өрийн бичиг, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр;

43.1.2.төсөл, арга хэмжээний онцлогоос шалтгаалан түүнийг хэрэгжүүлэх мөчлөг нь төсвийн жилээс зөрүүтэй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөв;

43.1.3.Улсын Их Хурлаас соёрхон баталсан, Засгийн газар хоорондын гэрээгээр болон олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төсөв;

43.1.4.энэ хуулийн 44.6-д зааснаас бусад төсвийн урамшуулал;
43.1.5.төрийн болон орон нутгийн өмчит бус этгээдээс авсан тусламж, хандив.

43.2.Зарцуулах эрх нь дараагийн төсвийн жилд дамжсан, энэ хуулийн 43.1.3-т зааснаас бусад төсвийн нийт дүн нь төсвийн ерөнхийлөн захирагчийн тухайн жилийн төсвийн гурван хувиас хэтрэхгүй бөгөөд түүнээс давсан хэсгийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд татан төвлөрүүлнэ.

43.3.Төсвийн жил дуусахад Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан эргэлтийн сангийн үлдэгдэл хөрөнгийг төсөвт татан төвлөрүүлэх асуудлыг энэ хуулийн 18.6-д заасны дагуу шийдвэрлэх бөгөөд тухайн хөрөнгийг дараагийн жилийн батлагдсан төсвийн дагуу зарцуулна.

43.4.Төсвийн захирагч нь энэ хуулийн 43.1.2-т заасан төсвийг дараагийн төсвийн жилийн 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд зарцуулах эрхтэй.

43.5.Төсвийн захирагч нь энэ хуулийн 43.1.3, 43.1.5-д зааснаас бусад төсвийг хоёр төсвийн жил дамжуулан зарцуулахгүй.

43.6.Төсөв зарцуулах эрхийг дараагийн төсвийн жилд шилжүүлсэн нь батлагдсан төсвөөр хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний тухайн жилд хүрэх үр дүнгийн зорилтот түвшинг бууруулах үндэслэл болохгүй.

Print