МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
НАЙМДУГААР БҮЛЭГ
ТӨСВИЙН ТАЙЛАГНАЛТ
54 дүгээр зүйл. Санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлан

54.1.Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд улс, орон нутгийн төсвийн санхүүгийн тайлан, төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүүгийн тайлан хамаарна.

54.2.Төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллагын санхүүгийн тайлан, Засгийн газрын шугамаар авч, ашиглаж байгаа хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тайлан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүүгийн тайланг санхүүгийн нэгтгэсэн тайланд хамааруулна.

54.3.Төсвийн ерөнхийлөн захирагч нь төсвийн гүйцэтгэл болон жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайланг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу гаргана.

54.4.Санхүүгийн нэгтгэсэн тайлан нь дараах бүрэлдэхүүнтэй байна:

54.4.1.үйл ажиллагааны үр дүнгийн тайлан;
54.4.2.санхүүгийн байдлын тайлан;
54.4.3.мөнгөн гүйлгээний тайлан;
54.4.4.өмчийн өөрчлөлтийн тайлан;
54.4.5.санхүүгийн тайлангийн тодруулга.

54.5.Төсвийн гүйцэтгэлийн тайлан нь дараах бүрэлдэхүүн хэсэгтэй байна:

54.5.1.тухайн жилийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл /нийт дүнгээр, хөтөлбөрөөр, төсвийн захирагчаар, хөрөнгө оруулалтын арга хэмжээ бүрээр/;

54.5.2.татварын зарлагыг хуулийн этгээд, салбар бүрээр, холбогдох эрх зүйн үндэслэлийн хамт;

54.5.3.тухайн жил худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэл;

54.5.4.хөтөлбөр, арга хэмжээнд зарцуулсан төсөв, хүрсэн үр дүн, түүний танилцуулга /хөтөлбөрийн гүйцэтгэлийн биелэлт, бодлогын зорилтын хэрэгжилт, түүний үр нөлөөнд хийсэн дүгнэлт, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын арга хэмжээний биелэлт, тасарсан бол шалтгаан/;

54.5.5.нэмэлт төсвийн гүйцэтгэл, түүний танилцуулга.

54.6.Энэ хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу төсөвт зохицуулалт хийсэн тохиолдолд хөтөлбөрийн гүйцэтгэлийг анх төлөвлөсөн хүрэх үр дүнгийн зорилттой нь харьцуулсан байдлаар тайлагнана.

Print