МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ХАРИЛЦАА
57 дугаар зүйл. Орон нутгийн төсөв

57.1.Орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэх чиг үүрэг, орон нутгийн төсөвт хуваарилах орлогын нэр төрлийг энэ хуулиар тогтооно.

57.2.Орон нутгийн төсвийг алдагдалгүй төлөвлөн баталж, хэрэгжүүлнэ.

57.3.Орон нутгийн төсвийн урьд оны үлдэгдлээс санхүүжүүлэх зарлагыг төсөвт тусган баталж хэрэгжүүлэх ба зарлага нь санхүүжүүлэх эх үүсвэрээсээ хэтрэхгүй байна.

57.4.Сум, дүүргийн төсвийн орлогын улирлын чанартай дутагдлыг санхүүжүүлэх зорилгоор аймаг, нийслэлийн төсвөөс богино хугацаатай зээл олгож болно.

57.5.Орон нутгийн төсөвт энэ хуулийн 41.5, 50.1.1, 57.4, 62.2-т зааснаас бусад тохиолдолд өр үүсгэх, баталгаа гаргахыг хориглоно.

Print