МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ХАРИЛЦАА
58 дугаар зүйл. Орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэх чиг үүрэг

58.1.Нийслэл өөрийн төсвөөр дараах чиг үүргийг бие даан хэрэгжүүлнэ:

58.1.1.нийслэлийн удирдлагыг хэрэгжүүлэх;
58.1.2.хот төлөвлөлт, барилгажуулалт, шинээр дэд бүтэц бий болгох;
58.1.3.нийслэлийн өмчийн барилга байгууламжийн их засвар, шинээр өмч бий болгох, хөрөнгө оруулалт хийх;

58.1.4.нийгмийн асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлэх, зохион байгуулах;

58.1.5.хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх;

58.1.6.жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
58.1.7.бэлчээрийн менежмент хийх;
58.1.8.усан хангамж, бохир ус, цэвэрлэх байгууламж бий болгох;
58.1.9.орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлэх;
58.1.10.үерийн хамгаалалтыг зохион байгуулах;
58.1.11.нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх;
58.1.12.мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх, хортон шавжийн устгал, хяналтыг хэрэгжүүлэх;

58.1.13.гамшгаас урьдчилан сэргийлэх;
58.1.14.байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх;
58.1.15.нийслэлийн доторх томоохон авто зам, гүүр, тэдгээрийн гэрэлтүүлэг, гэрлэн дохио болон бусад холбогдох байгууламжийг бий болгох;

58.1.16.нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хийгдэх том хэмжээний тохижилт, нийтийн эзэмшлийн аж ахуйн үйлчилгээ, нийтийн ариун цэвэр, гудамж талбайн гэрэлтүүлэг, цэвэрлэгээ, хог зайлуулалтыг зохион байгуулах;

58.1.17.нийслэлийн доторх өндөр хүчдэлийн болон цахилгааны шугам, дэд өртөөний ашиглалт, засвар үйлчилгээ, хэвийн үйл ажиллагааг хангахтай холбогдсон бусад үйл ажиллагааг эрхлэх;

58.1.18.хуульд заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх.

58.2.Аймаг өөрийн төсвөөр тухайн шатанд хамаарах дараах чиг үүргийг бие даан хэрэгжүүлнэ:

58.2.1.аймгийн удирдлагыг хэрэгжүүлэх;
58.2.2.хот төлөвлөлт, барилгажуулалт, шинээр дэд бүтэц бий болгох;
58.2.3.орон нутгийн өмчийн барилга байгууламжийн их засвар, шинээр өмч бий болгох, хөрөнгө оруулалт хийх;

58.2.4.нийгмийн асрамж, халамжийн үйлчилгээг үзүүлэх, зохион байгуулах;

58.2.5.хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх;

58.2.6.жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
58.2.7.малжуулах;
58.2.8.аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд бэлчээрийн менежмент хийх;

58.2.9.малын тэжээлийн нөөц бүрдүүлэх;
58.2.10.усан хангамж, бохир ус цэвэрлэх байгууламж, орон сууц, нийтийн аж ахуй, үерийн хамгаалалтыг зохион байгуулах;

58.2.11.нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх;
58.2.12.мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх, хортон шавжийн устгал, хяналт, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн хор хохирлыг арилгах;

58.2.13.байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх;
58.2.14.аймгийн доторх болон сум хоорондын авто зам, гүүр, тэдгээрийн гэрэлтүүлэг, гэрлэн дохио болон бусад холбогдох байгууламжийг бий болгох;

58.2.15.аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хийгдэх том хэмжээний тохижилт, нийтийн эзэмшлийн аж ахуйн үйлчилгээ, нийтийн ариун цэвэр, гудамж талбайн гэрэлтүүлэг, цэвэрлэгээ, хог зайлуулалтыг зохион байгуулах;

58.2.16.аймгийн доторх өндөр хүчдэлийн болон цахилгааны шугам, дэд өртөөний ашиглалт, засвар үйлчилгээ, хэвийн үйл ажиллагааг хангах бусад үйл ажиллагааг хэрэгжүүлэх;

58.2.17.хуульд заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх.

Print