МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ХАРИЛЦАА
59 дүгээр зүйл. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан

59.1.Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

59.1.1.импортоос бусад бараа, ажил, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын 25 хувь;

59.1.2.ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 5 хувь;
59.1.3.орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор олгосон дотоодын төрийн бус байгууллагын болон гадаадын албан ёсны тусламж, хандив;

59.1.4.энэ хуулийн 56.2-т заасан төвлөрүүлэх хөрөнгө.

59.2.Аймаг, нийслэл нь орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас олгосон шилжүүлгийн 60-аас доошгүй хувийг сум, дүүргийн хөгжлийн санд энэ хуулийн 59.3-т заасан үзүүлэлтийг харгалзан хуваарилна.

59.3.Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас тухайн жил орон нутгийн төсөвт олгох шилжүүлгийг тодорхойлохдоо дараах итгэлцүүрийг үндэслэн тогтооно:

59.3.1.орон нутгийн хөгжлийн индекс;
59.3.2.хүн амын тоо;
59.3.3.хүн амын нягтрал, алслалт, нутаг дэвсгэрийн хэмжээ;
59.3.4.орон нутгийн татварын идэвх санаачилга.

59.4.Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг орон нутагт хуваарилахдаа ашигт малтмалын олборлолт хийгдсэн тухайн орон нутгийн нэг хүнд ногдох хэмжээг бусад орон нутгийн нэг хүнд ногдох хэмжээнээс 10 хүртэл хувиар нэмэгдүүлэн тогтооно.

59.5.Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон Орон нутгийн хөгжлийн сангаас олгох шилжүүлгийг тооцох аргачлалыг Засгийн газар батална.

Print