МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ХАРИЛЦАА
60 дугаар зүйл. Орон нутгийн хөгжлийн сан

60.1.Тухайн шатны төсвийн ерөнхийлөн захирагч нь орон нутгийн хөгжлийг дэмжих зорилго бүхий Орон нутгийн хөгжлийн сантай байна.

60.2.Орон нутгийн хөгжлийн сан нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

60.2.1.Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас олгох шилжүүлэг;
60.2.2.энэ хуулийн 59.2-т заасан хөрөнгө;
60.2.3.энэ хуулийн 56.2-т заасан орон нутгийн төсвийн үндсэн тэнцлийн ашиг;

60.2.4.татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх болон зарлагыг хэмнэх замаар бий болгосон нэмэгдэл эх үүсвэр;

60.2.5.тухайн орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор олгосон дотоод, гадаадын хандив, тусламж.

60.3.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг дараах зүйлд зарцуулахыг хориглоно:

60.3.1.орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр хуулиар тогтоосон чиг үүргээс бусад хөтөлбөр, арга хэмжээ.

60.3.2.улс төрийн нам, төрийн бус байгууллагын зарлага;
60.3.3.үндэсний их баяр наадмаас бусад баяр, наадам, ойн арга хэмжээ, шашны зан үйлийн болон ёслолын зардал;

60.3.4.нийтийн эрх ашигт нийцээгүй үйл ажиллагаа;
60.3.5.зээл олгох, санхүүгийн үр дагавар бүхий баталгаа гаргах, хохирлыг нөхөн төлөх үүрэг авах;

60.3.6.орон нутгийн иргэдийн саналыг аваагүй, орон нутгийн төсвийн төлөвлөгөөнд тусгаж батлаагүй зардал, арга хэмжээ.

60.4.Энэ хуулийн 60.3.1-д заасан хуулиар тогтоосон чиг үүрэгт аймаг, нийслэл, сум, дүүргийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг хамаарахгүй.

Print