МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ХАРИЛЦАА
61 дүгээр зүйл. Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх

61.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга Засгийн газрын дараах чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлнэ:

61.1.1.сургуулийн өмнөх боловсрол;
61.1.2.ерөнхий боловсрол;
61.1.3.соёлын үйлчилгээ;
61.1.4.эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ;
61.1.5.газрын харилцаа, кадастр;
61.1.6.хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээ;
61.1.7.нийтийн биеийн тамир.

61.2.Энэ хуулийн 61.1-д заасан төлөөлөн хэрэгжүүлэх чиг үүргийг энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасан гэрээний үндсэн дээр улсын төсвөөс олгох тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжүүлнэ.

61.3.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 61.1-д заасан төлөөлөн хэрэгжүүлэх чиг үүрэг бүрээр санхүүжилтийн хуваарилалт хийх саналаа орон нутгийн төсвийн төслийн хамт бэлтгэж, хуульд заасан хугацааны дотор зохих шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ.

61.4.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасан гэрээ, Засаг даргын өргөн мэдүүлсэн саналд үндэслэн төлөөлөн хэрэгжүүлэх чиг үүрэг бүрээр хуваарилсан санхүүжилтийг энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасан гэрээгээр шилжүүлсэн нийт хэмжээнээс бууруулахгүйгээр орон нутгийн төсвийн нэг хэсэг болгож батална.

61.5.Тусгай зориулалтын шилжүүлгийг энэ хуульд заасан сар, улирлын хуваарийн дагуу аймаг, нийслэлийн төрийн санд шилжүүлнэ.

Print