МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ХАРИЛЦАА
65 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх

65.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга орон нутгийн төсвийн удирдлага, санхүүжилтийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

65.1.1.тухайн шатны төсвийн төсөл, тодотголын төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах, төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах;

65.1.2.орон нутаг дахь төсвийн байгууллага, тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний төсвийн төсөл, гүйцэтгэл, сар, улирлын мэдээ, санхүүгийн тайланг нэгтгэн боловсруулж, холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх;

65.1.3.холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчтай Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээг байгуулж ажиллах;

65.1.4.орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх бараа, ажил, үйлчилгээг худалдан авах гэрээг холбогдох хуульд нийцүүлэн байгуулах;

65.1.5.иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан орон нутгийн төсвийг энэ хуулийн 8.5.5-д заасан хугацаанд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

65.1.6.энэ хуулийн 39.1-д заасан гэрээний дагуу улсын төсвийн байгууллагын төлөвлөсөн зардлыг зориулалтаар нь цаг хугацаанд нь, тасралтгүй бүрэн санхүүжүүлэх;

65.1.7.аймаг, нийслэлийн жилийн төсвийн сар, улирлын хуваарийг баталж, мөрдүүлэх;

65.1.8.тухайн шатны төсвийн байгууллагын орон тоог төсвийн захирагч бүрээр батлах.

Print