МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ХАРИЛЦАА
66 дугаар зүйл. Сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх

66.1.Сум, дүүргийн Засаг дарга орон нутгийн төсвийн удирдлага, санхүүжилтийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

66.1.1.тухайн шатны төсвийн төсөл, түүний тодотголын төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах, төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах;

66.1.2.орон нутаг дахь төсвийн байгууллага, тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний төсвийн төсөл, гүйцэтгэл, сар, улирлын мэдээ, санхүүгийн тайланг нэгтгэн боловсруулж аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлэх;

66.1.3.аймаг, нийслэлийн Засаг даргатай Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээг байгуулж ажиллах;

66.1.4.иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан орон нутгийн төсвийг түүнийг баталснаас хойш ажлын долоон өдрийн дотор аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлэх;

66.1.5.энэ хуулийн 39.2-т заасан гэрээний дагуу улсын төсвийн байгууллагын төлөвлөсөн зардлыг зориулалтаар нь цаг хугацаанд нь тасралтгүй бүрэн санхүүжүүлэх;

66.1.6.сум, дүүргийн жилийн төсвийн сар, улирлын хуваарийг баталж мөрдүүлэх;

66.1.7.тухайн шатны төсвийн байгууллагын орон тоог төсвийн захирагч бүрээр батлах.

Print